NotiZ

КөүлД

2013 оны 04-р сарын 03 Нийтэлсэн ХөрШ

Бүх зүйл тод сонсогдоно, мэдрэгдэнэ 

Цааснууд овооролдчихоод дэвхцэх шиг

 Хажуугаар зөрөх нэгний алхаа

Гар атгаад мэндлэх

Хэн нэгний харах хүртэл

Бүгд дэндүү чанга тод мэдрэгдэнэ

Илүү тод мэдрэх гэснийг  бүс

Эд зүйлсийг л тод мэдрээд байна

Магадгүй түүнээс илүү ойр байгаа зүйлс эд 

Энэ бүгдийг мэдрүүлэх

Мөс шиг мөс

Хүйтэн өрөө

Хүйтэн бодол

Хөлдүү

Гал шиг үйлдэл хөдөлгөөн

Ганц асаахад

Зарцаана гэсгээнэ

Хаа нэгтэй ууршихгүй

Хамгийн их хүссэн зүйлд

Замхарна

Тэгээд хамгийн сүл талыг минь олоод 

Бүхжим агааргүй орон зайгүй мэт хавчина шахана

Ингээд чи ,гээд үйлдлийг минь буцаана

Бүх зүйл таалагдаж байсан шигээ

Инээж эхэлээд  инээж дуусч болдоггүй юм байх даа

 Мэдрэмжээ гаргах утга үл ойлгогдох ч ингээд  гарах нь дулаацах юм шиг  ...




XyyчиН

2013 оны 03-р сарын 15 Нийтэлсэн ХөрШ
 Олон зүйл ,зүүд ,зөгнөл,  харц, нойрноос үгүй эсвэл бодит байдлаас тэрүү сэрж яадан харагдана.Өрөөнд нарний туяа дулаан гэхчин# туссан шинэ өглөө.Тэр нүдээ нээхийг хүссэнгүй нарны туяа ямар сайхан өрөөнд..

Нүүр нүдэн дээгүүрээ бүжиглүүлэн түүнд нь өөрөө инээмсэглэн хэсэг нүдээ анин хэвтлээ..Тэр юу бодож байгаа бол ..зүйлсийг тэр санаж байгаа байх дурсамж гэдэг хайрцаг таггүй хэзээд хүсэн, эргээд харагдаг.Магадгүй таг нь ОДОО ЦАГ . Бодит мэт дүрс тэгээд түүндээ баярлана ,хааяа гунигтай санаа алдана.Хя3гааргүй ,хайр найргүй цаг хугацаа тэнд л мэт бас ууссан ..

Сонин, ядаргаатай... яагаад.? үгүй ээ гэхдээ.. гэхдээ л бүх зүйл өнгөрчихсөн гээд толгой сэгсэрлээ.

Тааз ширтэн хэвтэхдээ.. асууHa өөрөөсөө өөрийгөө ,өнөөдрийг бас өчигдөрийг ...Амьдралд тодорхой зүйлс байдагч хэзээ ч бодоод олохгүй ,гэхдээ юу гэдэгийн мэдэх тэр мэдрэмжийг амсах төдий атгаж чадаагүй мөч ,бас чадах тэр мөчийг,ирээдүйг ...өөрт нь хүссэн хүн байгаагүй түүнийг бодHо .

Тэр өөр Хүнийх гэхдээ Минийх л юм шиг төрх байсан.. гэвч алга Тэр төрх, харц бүгд өөр зүйлд тэмүүлсэн тэгээд л тэр Oдоо  хол ...

Солиормоор галзуурмаар инээмсгэл үг хоолой үнсэлт...Өөр ертөнцийг өөрийн л юмшиг хүссэн

Гэвч энэ бүхэн тохироо нь бүрдэх хосын ,түүнд хүрэх замыг хөглөX  учирал байсан мэт ердөө.. Тэгээд  хэн нэгэнд нь илүү тэдрэмж гүн үлддэг юм шиг  зөндөө..

Тэр бүгдийг цав цагаан таазанд бодлоороо зурж орхилоо   .Ахиад тийм гунигтай төрхийг тольноос тэр магадгүй харахгүй .Тэртээх бас Одоог уулзуулан, үдэх шиг өглөө .. .

нэг л дулаахан инээмсгэлэл төрх харцанд бодолд нь хэзээнээс.. Өнөөдөрийг л бодитоор харж мэдрэх тэр мэдрэмж ...Одоо яг л одоо аз жаргал

Сэтгэлд нь чихэнд нь

Дэргэд нь сонсогдох

-Өглөөний мэнд !гэх.. нэг л сайхан хоолой

МагаД

2013 оны 01-р сарын 31 Нийтэлсэн ХөрШ

Чи

Чимээ үгүй 

Байдаг тэр газар хаана бол

Сонсохгүй бол санахгүй

Магад

Харц

Харахгүй байх

Тэр болорыг хаана уусгах вэ

Тулгарахгүй бол ахин гүн ширтэхгүй

Магад

Бодол

Бодохгүй  байх  тэр төгөл

Хэзээ саринах бол

Төгөлгүй бол ахин зөрөхгүй

Магад

Хэзээ хаанаас

Магад

Эхлэлгүй өнөчин өрнөлд

Дутуу зүйлс байраа эзэлж

Тухалчихаад

Өшөө илүүг нэхэн

Төгсгөл үгүй

Мөн л цор ганц  өрнөл

Үргэлжлээд л

 Байгаа байх ёстой мэт

Мөн

Байхгүй байх ч үгүй мэт

Одоог

Үл ойлгон үл холдож чадах

Би

Цаг минут тутамд

Хугацаа ч үгүй

Тархинд зүрхэнд  эд эс бүгдэд нэхэгдэх

Чи

Чамаас би яаж алслагдах вэ

Ухрааж болдог бол

Тэр цагт

Мэндлэхгүй зөрөх байсан

Магад




НотиЗ

2012 оны 12-р сарын 13 Нийтэлсэн ХөрШ

 Зовлон гэх

Ганцаараа биш ч

Ганцаардал гэх

   Гутарч гуниасан

Мөч гэх

Эцэсгүй шаналал гэх

Бүгдээс ангижраад

Хүсвэл хэзээ ч харахгүй мэдрэхгүй

Жаргал 

Түүний эцэс хүртэл  алх

Ганцхан

Хэл

Хүс

Учирла

Тэр дотор байгаа дөлийг

Асаа

Хангалттай гэх

Мөчөөс

Өнгөрсөн бүхэнээс

Одоо л холд тэмүүл

Маргааш гэхэд хуучирах  өнөөдрөөс

сайханыг  нь

Учир нь эхэлж байна

Бүх зүйл

Үргэлж эхэлж байдаг гэх

Өглөө бүхнээс юуг хүссэнээ битгий нуу

Сайна уу ? мэнд мэдэж явнаа ХөрШ :)

2012 оны 12-р сарын 08 Нийтэлсэн ХөрШ

Бүгд сайна уу ? Сайн сууцгааж байв уу ? Цаг хугацаа  үргэлжилсээр, өдөр бүрийн өнгийг уусгаад л ...хүн, хүнээ санах ,хайрлах, гомдоох ,хүлээх ,хагацах гээд л тэгээд бас уулзах цаг өдөр байх нь нэг мэдэхнээ өөрийн гэртээ , гэр бүлийхэн ,найз нөхөдтэйгээ уулзаад сууж байна.. Ямартай ч өөрийн орон зайдаа ирсэн сайхан байна аа.. :) Тийм ч урт хугацаа байгаагүй ч өөрийн гэх зүйлсээ их санаж, тэр бүгдийг эргээд харж  мэдрэх хичнээн сайхан юм бэ...

Happy birthday Joni bloG :D

2012 оны 09-р сарын 01 Нийтэлсэн ХөрШ

Амьдрал үргэлжилсээр цаг хугацааны тойрогт..

              Блог  орон зайд  бүхий л мэдрэмжээ  тэмдэглэл болгон хуваалцсаар нэг жил өнгөрчээ. Цаг хугацаа хурдан юмаа гэхэд үгүй мэт энэ хугацаа та бүгдийн блог, бичлэгүүд ,үлдээсэн сэтгэгдлүүдийг  уншихад урт удаан сайхан цаг ,  өөрт бас нэгээхэн орон зайг эзэлчихсэн байх юм.

Өмнө нь нэг хүний блогоос эхлээд маш олон блогуудыгуншиж аялсаар би нилээн удаан уншигч байсан.Санаандгүй  блогчидыг харсан тэр өдөр их сонирхолтой байж билээ хэн нь хэн бол хэмээн  дотроо таамаглан харж суух сайхан мэдрэмж байсан.Учир нь удаан хугацааны турш блогуудаар нь аялдаг байсан болохоор тэд л сонирхол төрүүлэм, тэгэхэд би хоёр гуравхан бичлэгтэй хөрш гэдэгийг хэн мэдэх билээ дээ :р

Анх  яах гэж  блог нээж юуг тэнд илэрхийлэхийг хүссэнээ мэдэж байсан ч яаж юунаас эхлэхээ мэдэхгүй тэр мэдрэмж ,хэн нэгд дуралсан тэр сэтгэл л үг үсгийг хөгөлсөөр л байсан одоо ч ...Хэзээ ч бодож төсөөлж байгаагүй зүйл минь блог  бас тэр..,тэр их хүчтэй юмаа ..

Блогтоо баярын мэнд  !


Балиар гунигтай мэдрэмЖ

2012 оны 08-р сарын 27 Нийтэлсэн ХөрШ

Өглөө манан,нар шоолж сэрээлээ өрөвдөлтэй харцыг тэр хурц туяагаараа  юу ч үгүй   угаана.. дуслууд нь  гялалзаад л цугтаа буун урсана

Тэр ая  өрөөний буланд дэндүү гунигтай цурайтаад бодлын утаа бүрхсэн саарал өрөө ургамал цэцэгс минь хатаж унаад намайг буруутган ..намайг загнаж..намайг тамлан ,надруу ширтэнэ..харанхуйлаад л

 Далайд хөвөх захидалтай  лонх шиг хэн нэгэнд хүрэх гээд тэр том давалгаанд хөвөөд л ,хэдхэн өдрийг хүлээгээд л хэрвээ чи байсан бол, хэрвээ чи намайг буруутгаж байгаа бол ,үүнийг нэг төсөөлөөч ..үүнийг нэг мэдэрсэн үү ,залхамаар байгааз..тиймээ би дэндүү гунигтай байна ,инээмсэглэж их харагддаг ч хааяа гуниглах шалтгаан нь тэр байдаг дэндүү тод хүчтэй

Нүдээ аних бүрд урдаас минь эгцлээд гуниг хураан суусан байдаг юм .Аврал эрэх  хатсан цэцэг шиг надруу хардаг үзэн яддаг тамалдаг ..би гунигтай байна тэвчих тэсэх бүхэн харж ,хийж хүсэж байгаа зүйлс ганцхан түүнийг харахгүй нүд сохорсон мэт харанхуйлаад хар шил зүүчихээд хэний  ч мэдэхгүй мэдрэхгүй гунигаар уйлж эхлэнэ.би харагдах дургүй гуинигтай ,уйтгартаЙгааР

Үгүйгээр бИ

2012 оны 08-р сарын 17 Нийтэлсэн ХөрШ

Тэврэхгүй хэлэхгүй сонсохгүй хайрлахаД

Дэндүү холд санагалзаН

Илгээгдэх үгс яаран бэх татахыг хүсэв Ч

Сонсогдохгүй чамд

Мэдрэгдэхгүй би бичээгүЙ

***

Шаналахгүй зовохгүй

Уйтгарлахгүй бИ

Түүнийг гэх утга  үгүй худаЛ

 Хүсэл мөрөөдөл  асахгүй ноцохгүй

***

Анх байсан явсан бүгд чимээгүй бИ

 Ахиад харин чимээгүй харахгүй ширтэхгүЙ

Би хүЧ

Баяр баясал  жаргал  хайр тээхэд

Харамлахгүй нуухгүЙ

Хэрвээ тэнд чи байвал  холдохгүй хүсэхгүЙ

***

Навчис бороо цэцэглэхгүй шиврэхгүй цагТ

Бодохгүй санахгүй догдлонО

Цастай хамт очооД

Цагийг би тэнд л зогсооно хүснЭ

Хэрвээ чи тэнд байваЛ 

Ахиад би ЧимээгүЙ харахгүй ширтэхгүйгээр...


HoW

2012 оны 08-р сарын 16 Нийтэлсэн ХөрШ

Цонх ХөшиГ

Өглөө наР

Туяа

Бороо чийГ

Зүүд шийдэЛ

ТолЬ

БодоЛ

Зам хүмүүс

Цаг төлөвлөгөӨ

Өчигдөрийн шийдвэР

Эхлэх өглөӨ

Шинэ мөР

 ТаслаЛ

Үргэлжлэлийн эхлэЛ

Утга нэг Ч

Үйлдэл  өөр

Илүү дээР

...



ХэН

2012 оны 07-р сарын 23 Нийтэлсэн ХөрШ

Хажууд нь байхсан ,гунигыг чинь үргээж  би, аз жаргалын дуу аялж өгье, Мөрийг минь дэрлээд хэвтсэн шигээ ахиад тэгээд байгаа ч дэргэд 

Гарт үгүй бийрээ одоохон шүүрээд ганцхан чиний дуртай өнөөх зургыг би эхлүүлж, өнгө өнгийг цацмаар ,Чи л дуртай

 Орчлон хорвоогын олон өнгийг би огт мэдрэхгүй  ,саатахгүй байна .Намайг тэд хүрээлэх ч би өөр цаг хугацааны эргүүлгэнд ихийг бодож хөвдөг 

Чамд инээмсгэлэл ,жаргалыг  өгөх юмшиг тэмүүлэл ,хүсэл минь ямар их ,хязгааргүй гээч 

Хайралмаар ,Одоохон очмоор, хийсэн тэнүүчлэх чиний алхааг саатуулан өөрөөрөө хучин, салхийг зогсоомоор 

 Тэр цаг хугацааг хүртэл аялсаар  л би ...төгөлрүүгээ л алхана :)



Эрхэм зочиН

2012 оны 07-р сарын 18 Нийтэлсэн ХөрШ


Хэн нэгэнийг хөтлөөд , тэр гар цаанаа л нэг дотно тэгээд дулаахан алхаад л алхаад  бид хоёр нэг тийш яаран зам дээр биш ,үл тогдож ядам том цэлцэгнүүрэн дээр гараас нь чанга атгачихсан харин хэн гэдгийг харах гэсэн төрх нь  надад үл тод ,бас их өндөр..

Их хурц гэрэлтэй тийм орчин, хэн бэ  гээд харцруу нь төрхийн харах гэтэл гэрэл гялбаад харуулаагүй, үг дууграх гээд юу ч хоолойноос гарахгүй тийм ЗүүД би зүүдэлсэн... тэр гар ,тэр гар л зүүднээс минь бодолд яг л дурсамж шиг тод үлдээд, өглөө болж  би бодсоор сэрсэн ..мартагдчихдаг олон шөнийн зүүднээс тэр зүүд тод .

Удаачгүй  учрал ирсэн.Намайг угтсан гайхшируулсан , хүлээсэн .. урдаас минь ширтэх тэр их дөлгөөхөн төрх, учралт өдрүүдийн уртад надаас алхам ч холдоогүй.

Тэр миний гараас анх хөтлөхөд , тэрхэн зуур балмагдаж орхисон юунд гэж үү ? яг,.. яг.. тэр хөтлөх гар зүүдэнд минь тод үлдсэн тэр мэдрэмж, бодолд минь үлдсэн зүүдний хэлтэрхий ,тэр мэдрэмж бүгд  түүнээс байсныг санасан ..

  Дэндүү их гайхан түүнрүү харах гэтэл тэр цаашаа харж таараад тэрхэн зуур  харцруу нь харж ,бас юу ч хэлж чадаагүй, бас харгадах төрх . Яг тэр зүүдний дүрслэл бүхэлдээ байсан ,,магадгүй юу гэж тайлбарлахаа мэдээгүй ,Галзуу хүний яриа шиг сонсогдох байсан байх .

Гүнж гээд инээмсэглэх , надад бүжиглээд өгөөч гээд шоолж инээгээд тэвэрдэг,.Тэрхэн цөөн өдрүүдийн уртыг их ярьж алхах

Угтаа тэр цагт тэр мөчид  надад ирэх л ёстой илгээмж мэт ,бас л утга учирыг мэдрүүлж ,надад зөгнөсөн зүйлээс  аварах шиг .. Магадгүй тэр тэгэх гэж л надад ирсэн.Хэлэх гэснээ хэлчихдэг хэнэггүй хэрнээ ухаалаг,хүнд  бүхнээ зориулж чадахаар тийм их сайхан сэтгэлтэй тэр миний 

Шартай зочиН            

Надтай адил  өөр улсад  байгаа ,одоо ч дулаахан үгс урамын үгээр үргэлж хамт байдагт баярладаг.Итгэж хэлсэн нууцууд өөр юу ч бай ,мөрөөдөл хүсэл чинь удахгүй   биелнээ ..

 Чи бол хэн нэгний зүүдэнд учирхаасаа  урьдаж ирсэн аз нь бас цорын ганц  сайхан илгээмж юм шүү :)

 нилээн дээр биччихээд нийтлээгүй нооргоо одоо нийтэллээ ..надад байдаг ховорхон зүйлсийн нэг бичэж буулгаад үлдээхийг хүслээ  :)

Бодлын бор нүдэт шувуУ

2012 оны 07-р сарын 17 Нийтэлсэн ХөрШ

Амьдралд чинь орчинд чинь  байж л байдаг зүгээр л хэн нэг хүн бол тэр  биш ээ гэдгийг  маш тод мэдрэх , ямарч шалтгаан үгүй бас шийдэлгүй хэрнээ нэг л учир утагатай санагдаж , тод мэдрэгдэх дүр төрх нь , цаг хором бүрд  маш  их оч болон  үсчсээр л байна . Хэзээ гэрэлтэж асаж эсвэл унатрах бол...

Мэдээж эргэн тойронд байгаа хэн бүхэн чамд ямар нэг утга агуулан оршин байдаг ч , цаанаа л мэдрэгдэх мэдрэмж нь үнэхээр ховор мэт,  цорын ганц хүн л өөрийн минь сул тал болох тэр их хүчтэй ...

Урт удаан хугацааны турш хамтдаа байж ,нэг нэгнээ харж ярилцаж ойлголцдог ч  .Үнэндээ цаг хугацаа бус хэдэн хором, анир чимээгүй ,алс хол зай дунд  байгаа ч түүнийг өөр шиг нь биш ч гэлээ чимээгүй  дуу хоолойгүйгээр  мэдэр ч чадах тэр мэдрэмж  ...

Гуниглаж, баярлсан  түүний таван үг , илэрхийлэх гээд чадахгүй байгаа харц  нь зурагт хальсанд ч тодрон юу бодож , хүсч тэмүүлээд бас мөрөөддөгийг ч  олж харах ...би хэн болох тэр хэн байх тэгээд яагаад өөрт ийм мэдрэмж төрүүлээд ,бодогдуулж,догдлуулж бас хамгийн сайхан нь байсаар байдгийг тайлбарлаж чадахааргүй ...

Энэ бүгд хоромхон байсан атлаа хязгааргүй ихийг надаас ховх сорчихсон мэт..Ахиад догдлол хэвээр , миний догдлол худлаа байдаггүйсэн хүлээж л байна ..

Амьдралд хэзээ ч хэлээд тодорхойлоод тайлбарлаж чадахааргүй зүйлүүдийг орхих бус харин тэдгээр нь 

Амьдралд зөвхөн бодитоор харуулж мэдрүүлж л тайлбарлах гэсэн өөр нэг боломжит   бодит өгөгдөл /тэр / л байгаасай...

Олоон бодол дундах бодоЛ

2012 оны 07-р сарын 07 Нийтэлсэн ХөрШ

Үүл цэнхэртхэд  бэх минь дуусах шиг л  бодлоо мэдрэмжээ ,хүргэж чадахгүй хойлойгоо үг үсгээр цуурайтуулах гээд  ,утга уянга алийг нь ч мэдэхгүй эмх замбраагүй сараачсаар  л байна ..сайхан нь би хүссэн бүгдээ  энд л  гарган бичээд тайвширдаг ,гуниглаж ,бас баярлах бүрд .., 

Зорилго, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд  гэрээсээ гарсан.Айсан эмээсэн, миний гэх бүгдээс хол байх болон гээд зориг минь хүрэхгүй үе байсан ч ээждээ үнсүүлээд гарахдаа илүү зоригтой болох шиг болсон тэгэхэд :)

Цаг хугацаа алгуурхан үргэлжилсээр хэсэг хугацаа өнгөрчээ өдөр бүрд сурч мэдэж бас өөр орчинд хэсэг амьдарч  аялана.Сайхан муухай адал явдал бүгд Миний хүсэл .Маш олон зүйлийг  танимаар ..Энэ хэсэгхээн  хугацаанд

Миний мэдрэмж   яг л адал явдлаар дүүрэн  зохиол унших мэт өөрт ,өчүүхэн зүйлээс ч  нэг л сайхан содон зүйлсийг мэдэрдэг,гуниглаад суухдаа ч хүртэл ..Учир нь амьдрал үргэлжилсээр л байна :)

Гүн гүнзгий маш ихээр дуралсан тэндээс алдартай зохиолын гол дүрийн баатарыг сонирхон  нэг л шимтэн уншаад түүнийгээ мартдаггүй шиг   ...би тэгээд л хөглөгдөн ,тэмдэглэлийг мөр холбон бичих хүсэлээр дүүрэн ..











Би бодож байнА

2012 оны 06-р сарын 28 Нийтэлсэн ХөрШ

Нам гүм дулаахан

Амар тайван, зөөлөн

Алгуурхан дөхөх үүрийн туяа бүрээс

Өдөр бүр шинэ өнгө уран дэгжин  цэцэглээд

 Аялгуу хөг,  аяархан эгшиглэж

Амттай өнөөх зүйлс хөг бүрт нь  гишиглэн

Хажууд, дотор ,дэргэд минь

Морилж ирээд буцдаг 

Хөглөгдөн би амьдарсаар маргаашид

Уйлж инээж, баярлаж санаж

Бас хашгирч догдлоно 

Модноос навч унана

                                 Тэнгэрээс цас будраад ээлжилхэд

Хүн чулуу шиг дурсамжууд харагдана

Бодол минь

                                    Сайхан бүхнээс илүү дурлуулна

Сэтгэл эмзэглээд ирэхэд

Тэнгэрийг хүртэл уйлуулна

Сэрүүхэн салхиийг буруутгана

Жаргалтай инээсгэлхэд

Бүрхэг өдөр хүртэл гэрэлтэх шиг

Би бодож байна би бодсоор л байна..

Яг л ийм өнгөөр,маш олон зүйлсийг..






Санах л юм чамайг санах юооМ

2012 оны 06-р сарын 19 Нийтэлсэн ХөрШ

Чиний нэртэй адил дуучны дууг хэн нэгэн надад зориулан сонсогход, би инээмсгэлдэг. Сонсгож байгаа түүнд би дуртай мэт харагдана

Угтаа би чамайг бодоод л инээмсгэлчихдэг...

Чамд байдаг цамцыг хэн нэгэн өмчихсөн байгааг хараад, харц тэнд тогтоод  ширтчихдэг.Тэд өөрийг минь гайхан  харна

Угтаа би чамайг байгаа мэтээр хэтэрхий удаан ширтчихдэг..

Чамтай уулзахдаа хүлээж гадаа хэсэг суудаг байсан.Харин хэн нэгэнийг хүлээх хаалга онгойход өөрийн мэдэлгүй жаахан догдолчихдог.

Угтаа би  чамайг  санаад л догдолчихдог...

Яг л хүний нүд чихээр хэн нэгнийг харах сонсох шиг л хүсэлгүй  ,өөр мэдрэгдэнэ.Би тэнд,түүний орон зайд удаагүй юмсан.. магадгүй  миний сонирхдог, дуртай,  хүссэн гэх  бүх зүйлс бий..сайхан бүхэн бага тусмаа аммттай гэдэг шиг.

Би чамайг  санах  сайхан мэдрэмжтэй гуниг ..