NotiZ : ОйрхоН

ОйрхоН

Нэг зүйлд л  сэтгэл минь догдлох

Хэсэгхээн цаг, бороо, навч тэртээд

Өөрийгөө би тэрхэн олсон юм боловуу

Одоо ч би тэр өнгөөр амьсгалана

Хамгийн сайхан нь

Хэдэн өдрүүдийн гуниг хийсэх шиг тэр зүйл минь хүчтэй юмаа ,надад

Өчигдөр би алхсан алхаад л  голын эрэг дагуу  ганцаар  тэнд сайхан, хааяа

Гуниглаж би алсыг ширтдэггүй ээ тэнд

Санаж бас мөрөөдөж тэр модон сандалыг

Сүүдэрлэн  би, нарыг үддэг

Холдоод үлдсэн харц шиг 

Нар шингэн алга болох нь , маргааш иргээд манддаг болохоор

Магадгүй би тэр харцыг, харах ойрхон

 Дүнсийх мэт өнгөтэй сандал

Тухлах миний дүрийг, илтгэх  шиг

Цаг,өдөр хоног  надад хурдан өнгөрч байна аа 

Бодож байснаас өөр  бас хүссэн зүйлс угтах  бүрд

Харц , үг ,үйлдэл өөрчлөгдсөөр

Харин чи бодолд  байсаар ,тэгээд л үргэлж ойРхон санагдах юм хэзээд..







start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Золу

Мммм

Шартай нэгэн (зочин)

Бас л гоё болжээ...

Gorgeous

Цаг хугацаа өнгөрхийн хэрээр харц үг үйлдэл өөрчлөгдөхийн хэрээр хол болж бгаадаа. Нэг л өдөр холдсоор бараа ч үгүй болдимдаа хүүхэд минь.

Золу

Хөрш минь сайн уу...Чиний бээгийг уншихгүй их л удсан юм шиг үгүйлээд байх чинь :)

Аз

САйхан сайхан. Энгийн хэрнээ сайхныг илэрхийлэх сайхнаас өөр оновчтой үг байдаг билүү.

Атаархуу Азаа

гоё уянгалаг уран бас хайнга

энийг л шүүлэг гэдэг байхда

undraa

gunigtai bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)