NotiZ : МагаД

МагаД

Чи

Чимээ үгүй 

Байдаг тэр газар хаана бол

Сонсохгүй бол санахгүй

Магад

Харц

Харахгүй байх

Тэр болорыг хаана уусгах вэ

Тулгарахгүй бол ахин гүн ширтэхгүй

Магад

Бодол

Бодохгүй  байх  тэр төгөл

Хэзээ саринах бол

Төгөлгүй бол ахин зөрөхгүй

Магад

Хэзээ хаанаас

Магад

Эхлэлгүй өнөчин өрнөлд

Дутуу зүйлс байраа эзэлж

Тухалчихаад

Өшөө илүүг нэхэн

Төгсгөл үгүй

Мөн л цор ганц  өрнөл

Үргэлжлээд л

 Байгаа байх ёстой мэт

Мөн

Байхгүй байх ч үгүй мэт

Одоог

Үл ойлгон үл холдож чадах

Би

Цаг минут тутамд

Хугацаа ч үгүй

Тархинд зүрхэнд  эд эс бүгдэд нэхэгдэх

Чи

Чамаас би яаж алслагдах вэ

Ухрааж болдог бол

Тэр цагт

Мэндлэхгүй зөрөх байсан

Магад




start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Gorgeous (зочин)

Учрах ёстой хүнүүс л учирдаг. Хэрэв чиний тэвчээрийг шалгаад байгаа боо магад чамайг илүү хурцлах.

Khan-So

mmm
magad

Batsy

Чи дотроо түгжчихсэн учраас чамд харагдаж сонсогдоод байгаам бишөө ;). За би юугаа ч мэдэхэвдээ

ХөрШ

тийм дээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)